Upwork

Дэлхий зах зээлээс мөнгө олох

Дэлхийн freelancer-н хамгийн том нэр хүндтэй зах зээл болох UpWork-с яаж үр дүнтэй ажил авах. Гадны байгууллагатай найраа хэрхэн хийх, үнийн санал яаж өгөх, өөрийгөө яаж үнэлэх, ажлаа яаж авах, монголдоо мөнгөө татах гээд бүх зүйлийг заасан байгаа.
Write your awesome label here.

Сургалтын тухай

Энэхүү сургалт нь дэлхийн хамгийн том нэр хүндтэй freelancer-н платформ болох Upwork-с хэрхэн яаж, амжилттай ажил авах, үнийн санал бичих, гадны үйлчлүүлэгч нартай яаж харилцах, өөрийн үнэлгээг яаж тогтоох, гадны үйчлүүлэгч нараас сайныг нь яаж таних, худал ажлын саналуудыг ялгаж таних, олсон мөнгөө монголдоо яаж татах зэрэг маш олон нууцуудыг заасан байгаа.

Overview

Та дараах зүйлсийг сурах болно

Монгол АНУ-д олсон туршлагатай уялдуулсан

Олон улсын шилдгүүдээс авсан туршлага

Өнөөдрөөс эхлэн дэлхийгээс мөнгө олно

Олон улсын үйлчлүүлэгч нартай харилцах арга

АНУ-н болон Английн мэргэжлийн freelancer хүмүүстэй хийсэн ярилцлага

Гадны зах зээлээс олсон $$$ монголдоо татах

Дэлхийд өөрийгөө яаж үнэлэх ёстой

Buya Kublai

Б.Буяндэлгэр нь 2006 оноос хойш монголд вэб сайт програм хангамжийн бизнес хийж байсан бөгөөд 2010 онд АНУ-д магистрын сургалтанд сурахаар АНУ-н Калифорниа мужийг зорьсон юм. Улмаар МБА сургалтаа дуусгаад Калифорниад өөрийн ментор Ричардын тусламжтай програм хангамжын бизнесээ нээсэн юм.
Энэ хооронд АНУ-н бизнесийн үүсгэн байгуулагч нартай ойр ажиллаж, менторлуулж туршлага хуримтлуулсан юм.

2017 онд дэлхий тойрч аялах аяллын үеэр дэлхий 100 гаран залуустай хамт ажиллаж байх үедээ UpWork платформын тухай олж мэдээд улмаар АНУ-н бизнесийн ажилчидаа UpWork ашиглан одоог хүртэл дэлхийн өнцөг булан бүрээс үйлчлүүлэгч болон ажилчидтай хамтран ажиллаж байна.

Эдгээр туршлага дээр үндэслэн Монгол залуустаа заавал гарааны бизнес эхлэлгүй шууд өнөөдрөөс эхлэн дэлхийн зах зээлээс мөнгө олоод эхлэх боломжийг нээж өгөх зорилготой энэхүү сургалтаа бэлтгэн хүргэж байна.

"The future belongs to those who believe in the beauty of their dreams."
~ Eleanor Roosevelt

Created with